Гал тавьсан гэх монгол эмэгтэйг БНСУ-д саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.10.20-нд нийтлэгдсэн

Гал тавьсан гэх монгол эмэгтэйг БНСУ-д саатуулжээ

БНСУ-ын Сөүл хотын цагдаагийн газраас Монгол Улсын нэг иргэнийг 2016 оны аравдугаар сарын 11-ний өдөр санаатайгаар гал тавьж, хохирол учруулсан хэрэгт сэжиглэн саатуулжээ. Албаныхны мэдээлж буйгаар уг эмэгтэй Сөүл хотод суралцдаг, оюутан юм байна.

Энэ талаар мөн Өмнөд Солонгосын хэвлэлийнхэн ч мэдээлжээ. “Синданг” нэртэй бэлэн хувцасны лангууг тусгай бодис цацаж шатаасан байж болзошгүй аж. Улмаар 30 гаруй сая воны бараа шатаасан хэмээн урьдчилсан байдлаар мэдээлжээ.

Монголын гадаад харилцааны яамны зүгээс “Сөүл хотын цагдаагийн газар монгол иргэнийг саатуулсан нь үнэн. Одоогоор эмэгтэйн БНСУ-д амьдардаг эгч нар нь эргэж тойрч байна. Дээрх иргэнийг одоогоор батлан даалтанд гаргах боломжгүй байгаа. Сүүлд ЭСЯ-нд өгсөн мэдээллээр манай иргэнийг турхирсан байж болзошгүй солонгос иргэнийг баривчлаад байна. Консулын харилцааны тухай 1963 оны Венийн конвенцийн дагуу манай иргэнийг саатуулсан тухай ЭСЯ-нд мэдэгдсэн. Хэргийн явцын талаар ЭСЯ-наас анхаарал тавьж ажиллаж байна. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдээллээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж