УИХ-ын даргын зөвлөл хуралдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын зөвлөл хуралдахаар боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдахаар боллоо.

Даргын зөвлөлийн хуралдаанаар ирэх долоо хоногт УИХ, Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргах юм.

Ирэх долоо хоногт УИХ “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж мэдэхээр байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг нягтлах зорилгоор Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсэг уг асуудлыг судлаад хууль зөрчсөн хэд, хэдэн шийдвэр гаргасан гэж үзсэн юм. Энэ асуудлаа УИХ-д өчигдөр хүргэсэн байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж