“Гурван охин” хамтлагийн “Хурдлах тусам” цомогт багтсан “Охин тэнгэр” хэмээх дууны клип цацагдаж эхэллээ. Ийн тус хамтлагийн шинэхэн уран бүтээл нь “Хурдлах тусам” цомгийн тав дахь дуу болж байгаа ажээ. “Охин тэнгэр” дууны клипийг “Cross animation" студид бүтээсэн бөгөөд дууны хөгжмийг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, үгийг ZZ буюу Э.Золзаяа бичжээ.
“Гурван охин” хамтлагийн “Охин тэнгэр”-үүдэд зориулсан дууны клипийг хүргэж байна.
А.СҮРЭН