Монголын уран зургийн галерей, Швейцарийн хөгжлийн агентлаг, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль, Клей арт керамик арт студийн хамтран хэрэгжүүлсэн "Аниргүйн мэдрэмж" тэмтрэхүйн төслийн үзэсгэлэнгийн нээлт маргааш /2016.10.21/ Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэх гэж байна.
Энэ төсөл нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд керамик урлалын сургалт явуулж, урлагийн боловсрол олгох, цаашлаад нарийн мэргэжлийн уран бүтээлч болгох, хэдий харааны бэрхшээлтэй ч урлагийн бүтээл туурьвих чадвартай, хүсэл сонирхолтой гэдгийг харуулах зорилготой юм.
Төслийн сургалтад хамрагдсан 20 хүүхдийн нийт 122 ширхэг керамик гар урлалын бүтээлийг үзэсгэлэнд тавих юм. Үзэсгэлэнгийн энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.