Шатдаг Galaxy Note7-г онгоцны буудалд сольж өгнө

Хуучирсан мэдээ: 2016.10.20-нд нийтлэгдсэн

Шатдаг Galaxy Note7-г онгоцны буудалд сольж өгнө

Өнгөрсөн наймдугаар сард худалдаанд гарсан Galaxy Note7 утас шатсан тохиолдол хэд хэд гарч үйлдвэрлэгч компани зах зээлээс гар утаснуудаа эргүүлэн татаж, өөр утсаар сольж өгч байгаа. Агаарын тээвэрлэгч компаниуд энэ гар утсыг онгоц руу оруулахыг хориглоод эхэлсэн. Тиймээс гар утсыг үйлдвэрлэгч Samsung Electronics компани олон чиглэлийн нислэгтэй ачаалал ихтэй онгоцны буудлуудад гар утас солих цэг ажиллуулж эхэлсэн тухай Би-би-си мэдээллээ.

Galaxy Note7-г яг ямар утсаар сольж өгч байгаа талаар тодорхой мэдээлсэнгүй. Гат утас солих цэгийг Сөүлийн “Инчон” болон АНУ-ын Сан Францискогийн онгоцны буудалд нээгээд байна. Удалгүй АНУ болон Австралийн зорчигч ихтэй онгоцны буудалд нээхээр төлөвлөж байгаа ажээ.

Агаарын тээвэрлэгч компаниудаас гадна шуудангийн илгээмжийн компаниуд энэ гар утсыг илгээмжээр авахгүй байгаа юм.

Galaxy Note 7 утасны батарей асуудалтай учраас цэнэглэх үед утаа гарах, шатах тохиолдол гарсан. Samsung компани энэ утсыг борлуулах, мөн үйлдвэрлэхээ зогсоогоод байгаагаа мэдэгдсэн.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж