Сонгуулийн ерөнхий хорооноос сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбогдуулж мэдээлэл хийлээ.
Сум,дүүргийн сонгуулийн ирц 17.00 цагийн байдлаар аймгийн дундаж 49.1 хувь, улсын хэмжээнд 40.9 хувьтай байна. 17.00 цагийн байдлаар сонгуулийн ирц бүрдсэн 10 аймаг байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Ингээд аймаг тус бүрийн ирцийг нарийвчилж үзүүлбэл:
Аймаг | Сумын тоо | Сонгогчдын ирц 12.00 цагт /хувиар/ | Сонгогчдын ирц 17.00 цагт /хувиар/ |
Архангай | 19 | 19.5 | 55,3 |
Баян-Өлгий | 13 | 13.2 | 56,9 |
Баянхонгор | 20 | 21.1 | 54,5 |
Булган | 16 | 18.5 | 48 |
Говь-Алтай | 18 | 22.8 | 56,2 |
Говьсүмбэр | 3 | 20.7 | 46,6 |
Дархан-Уул | 4 | 13 | 32,8 |
Дорноговь | 14 | 22 | 45,3 |
Дорнод | 14 | 20.8 | 44 |
Дундговь | 15 | 17.8 | 46,3 |
Завхан | 24 | 25.5 | 62,3 |
Орхон | 2 | 12.2 | 41,6 |
Өвөрхангай | 19 | 23.8 | 50,9 |
Өмнөговь | 15 | 23.8 | 48,7 |
Сүхбаатар | 13 | 32.7 | 61,4 |
Сэлэнгэ | 17 | 17.7 | 45,5 |
Төв | 27 | 22 | 50,4 |
Увс | 19 | 18.9 | 56,6 |
Ховд | 17 | 25.1 | 57,1 |
Хөвсгөл | 24 | 15.8 | 44,2 |
Хэнтий | 17 | 23.1 | 49,9 |
Т.ДАВААНЯМ