Долоон настайгаасаа “Каспер”, “12 цаг” зэрэг хүүхдийн дуу дуулж, авьяас чадвараараа үнэлэгдсэн дуучин Т.Амина шинэ уран бүтээлийн ажилдаа идэвхтэй оржээ. Тэрбээр “Асан дурлая” дууны клипээ тун удахгүй олны хүртээл болгох гэж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлсэн байна. Мөн дуучин бүсгүй “Азтай юм аа”, “Намрын өнгө” зэрэг шинэ дууны клипээ ар араасаа хүргэх гэнэ. Дуучин бүсгүй маань шинэхэн уран бүтээлээрээ эрч, хүч, шинэлэг төрхийг илэрхийлжээ.
Ингээд уншигчиддаа дуучин бүсгүйн шинэхэн уран бүтээлийн зурагнаас хүргэж байна.
А.СҮРЭН