Солонгосын визний хариу өгөх хугацааг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2016.10.20-нд нийтлэгдсэн

Солонгосын визний хариу өгөх хугацааг сунгажээ

БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэгчдийн тоо сүүлийн үед эрс өссөн гэдгийг тус яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Шин Сан Гюн манай NEWS агентлагт өгсөн ярилцлагадаа онцлон дурдсан. Тус Элчин сайдын яаманд 2014 онд жилийн турш 34 мянган хүн виз гаргуулахаар хүсэлт гаргаж байсан бол 2015 онд 56 мянга, 2016 оны есдүгээр сарын байдлаар 47 мянган хүн хандаад байгаа ажээ.

Ийнхүү виз мэдүүлэгчдийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан БНСУ-ын Элчин сайдын яамнаас энэ долоо хоногийн Даваа гариг /2016.10.17/-аас эхлэн визний хариу олгох хугацаанд доорх өөрчлөлтийг оруулжээ. Визний хариу олгох хугацаа ажлын долоон өдөр байсныг 10 өдөр болгон өөрчилсөн байна.

Виз мэдүүлэгч нь эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэх зэрэг хүндэтгэх шалтгаантай, тэр нь баримтаар баталгаажсан тохиолдолд виз шалгах хугацааг тохируулах боломжтой гэдгийг тодотгожээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж