Та үүргээ биелүүлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2016.10.19-нд нийтлэгдсэн

Та үүргээ биелүүлсэн үү?

Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явагдаж байна. Өнөөдөр 12.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 16,8 хувьтай байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн. Хэрэв сонгуулийн ирц 50 хувьд хүрэхгүй бол тухайн тойрогт дахин сонгууль явуулах юм. Орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад нийтдээ 13,9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасан. Үүнийг 2082 хэсгийн хороодод хуваавал чамгүй хэмжээний хөрөнгө нэг хэсгийн хороонд ногдоно. Тэр мөнгийг бид юунд зарцуулж болох билээ. Хүүхдийн цэцэрлэг, сургууль, үгүйдээ л МСҮТ-ийн оюутнуудын шаардаад байгаа тэтгэлэгт хаяглан олгож болох билээ. Тиймээс бид иргэд сонгуулиа өгсөн эсхийг, сонгуулийн ирц, явцын талаарх иргэдийн байр суурийг тодрууллаа.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭН Б.ЦОГТБААТАР:

Саналаа өгсөн. Санал өгөхийн ач холбогдлыг би хувьд иргэн хүн үүргээ биелүүлж байна гэж боддог. Үндсэн хуульд зааснаар төр чиглүүлэх үүргийг өөрсдийн төлөөллөөр дамжуулан сонгох эрхтэй байдаг. Үүний ганц илрэл нь сонгууль. Тиймээс сонгуульд идэвхтэй оролцох ёстой гэж боддог. Нийтийн дунд нэг шүүмжлэл яваад байдаг. Хүмүүс өөрсдөө саналаа өгөөгүй байж дараа нь сонгогдоод гараад ирсэн хүмүүсийг шүүмжлээд байдаг. Гэтэл саналаа өгчихсөн бол өөрсдийн төлөөллөө гаргаад л ирнэ шүү дээ. Тиймээс сонгууль бол чухал үйл явдал.


Б.БАЯРХҮҮ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭН:

Саналаа өгсөн. Санал өгөхийн давуу тал нь бид өөрсдийн төлөөллийг сонгож, өнөөдөр хэрэгцээтэй байгаа бодлого шийдвэрээ гаргуулахыг хэлнэ. Үдээс өмнөх байдлаар саналыг ирц 20 хүрэхгүй хувьтай байна гэж байсан. Тэр дундаа залуучууд бүр байхгүй байна. Тиймээс 13,9 тэрбум төгрөг зарцуулчихсан энэ сонгуульд саналаа өгөхийг уриалж байна. Хэрэв энэ удаад ирц хүрэхгүй бол бидний халааснаас дахиад л мөнгө гарч сонгуульд зарцуулна шүү дээ.


Д.МӨНХСАЙХАН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭН:

Саналаа өгч амжаагүй байна. Гэхдээ удахгүй өгнө. Би хувьдаа санал өгөхийг чухал гэж үздэггүй. Надад бол санал өгөх нэг их сонин биш.


СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭН Т.ЖАРГАЛСАЙХАН:

Саналаа өгч амжаагүй байна. Өнөөдөр ямар ч байсан амжиж саналаа өгнө гэж бодож байна. Санал өгөхийн ач холбогдлыг зөв л гэж боддог. Сум, дүүргийн ИТХ иргэн бидэнтэй хамгийн ойр дотно ажилладаг болохоор заавал саналаа өгөх хэрэгтэй гэж залуучууддаа уриалмаар байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж