Хүчирхийллийг “Сүүдэр ший”-гээр өгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.10.20-нд нийтлэгдсэн

Хүчирхийллийг “Сүүдэр ший”-гээр өгүүлнэ

“Сүүдэр ший” жүжгийг өнөөдөр /2016.10.20/ Хүүхдийн урлан бүтээх төвийн урлагийн танхимд 16.00 цагт тоглох гэж байна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох дэлхийн өдөрт зориулан энэ жүжигт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр үйлчлүүлж буй дөрвөн хүүхэд, нэг эмэгтэй оролцож, өөрсдөд тохиолдсон хүчирхийллийн талаар сүүдэр шийгээр үзүүлэх юм байна.

“Сүүдэр ший” жүжгийн үзэгчид үзэгдлийн аль ч хэсгийг зогсоож болох бөгөөд “Би энэ тохиолдолд ингэж өөрийгөө хамгаалах байсан” хэмээн зогссон тэр хэсгээс оролцож, өрнөлийг өөрчлөх боломжтой ажээ. Дашрамд дуулгахад “Сүүдэр ший” жүжгийг тав дахь жилдээ тоглож байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж