УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирц 52.6 хувьд хүрснээр эхэллээ.
Уг хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ.
Эдгээр асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн шалгалтыг асуудлыг давхар хэлэлцээд явахыг хүслээ.
Ингэхгүй бол “Эрдэнэт” үйлдвэр дээр сэжигтэй юмнууд явж байна. Ц.Даваацэрэн гэдэг этгээд төрийн 51 хувийг төлөөлөөд ажиллах ёстой байтал 49 хувийнханд худалдагдчихсан худал мэдээлэл хийгээд явж байна гэв.
Г.ДАРЬ