Зорчих хэсгийн 1-р эгнээнд тээврийн хэрэгслээ байрлуулж зохиомол түгжрэл үүсгэж, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг ачих тухай АИТХ-ын тогтоол гарчээ.
Чандманийн уулзвар, Уурхайчны гудамж, Энх-тайвны өргөн чөлөө, Уртбулаг, Баян-Өндөр, Нацагдорж, Отгонбилэгийн гудамж, Согоот баг зэрэг хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал их байдаг. Иймээс замын цагдаагийн тасгаас уг замуудын 1-р эгнээг чөлөөтэй байлгах чиглэлд Аймгийн ИТХ-д танилцуулга хүргүүлжээ.
Одоогийн байдлаар аймгийн иргэдийн хурлаас дээрх замуудад хөдөлгөөнд сааж учруулахуйц тавьсан тээврийн хэрэгслийг ачдаг байх тогтоолыг гаргасан байна. Тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх талаар журам мөн гарах юм байна.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN