Аялал жуулчлалын номын цуглуулгадаа Louis Vuitton (Луи Вюиттон) ордон дахин шинэ ном нэмж байна. Ирэх арваннэгдүгээр сард “Fashion Eye” нэртэй гэрэл зургийн цомгийнхоо эхний хэсгийг гаргана. Орчин үеийн домогт гэрэл зурагчдын зургууд нь Майами, Парис, Шанхай, Калифорни, Энэтхэгийг шилдэг талаас нь харуулна. Эдгээр цуврал гэрэл зурагт аялал жуулчлалын субъектив төрх буусан бөгөөд аялагчдын очих дуртай тэрхүү мөрөөдлийн нутаг орны талаарх сэтгэгдэл бүрэн тусгагджээ.
Жишээлбэл, Louis Vuitton-ы уншигчид Калифорнийг канад гэрэл зурагчин Кортни Рой гэдэг эмэгтэйн нүдээр харна. Түүний гэрэл зургууд хурц тод бөгөөд киноных гэмээр байгаа нь уг мужийн онцлогийг дээд зэргээр үзүүлж байна. Гонконгоос гаралтай гэрэл зурагчин Уинг Шьягийн архив, уран бүтээлээс Шанхайг олж харна.
Энэтхэгийн Генри Кларк цуврал зургаа жараад онд Vogue сэтгүүлд зориулан авсан. Майамид дуртайгаа илтгэсэн гэрэл зургуудыг Ги Бурден 1970-аад оны сүүлчээр авчээ. “Fashion Eye” цомгийн Парисын тухай хэсгийг ХХ зууны алдартай гэрэл зурагчин, франц гаралтай Жанлу Сьефф бүтээжээ.
Хэдэн үеийн гэрэл зурагчдын бүтээлийг дэлхийн гоо үзэсгэлэн болгон нэгтгэсэн Louis Vuitton-ий энэ цомог жуулчдад гарын авлага болох нь тодорхой. “Fashion Eye” цомгийг 1500 ширхэг хэвлэн худалдаанд гарах юм. Нийт таван цуврал гарах бөгөөд үнэ нь 350 евро байх ажээ. Цомгийг Louis Vuitton-ий нэрийн дэлгүүрүүдээр борлуулна.
"Майами», Ги Бурден
"Парис», Жанлу Сьефф
"Шанхай», Уинг Шья
"Калифорни», Кортни Рой
"Калифорни», Кортни Рой
Бэлтгэсэн Ш.МЯГМАР