Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 20 хувийн ирцтэй байна

Хуучирсан мэдээ: 2016.10.19-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 20 хувийн ирцтэй байна

Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны сонгуулийн штаб өглөө 07.00 цагт эхэлж, өдрийн 14.00 цагт хэвийн үргэлжилж байна. Тус хэсгийн хороонд нийт 2440 иргэн санал өгөхөөс одоогийн байдлаар 20 хувийн ирцтэй байна. Энэ нь 2016 оны Улсын их хурлын сонгуульд саналаа өгсөн иргэдийн ирцтэй харьцуулахад харьцангуй бага байгааг албаныхан мэдээллээ.

Мөн тус хэсгийн хороонд хүсэлтээ өгсөн 10 хүн зөөврийн саналын хайрцгаар дамжуулан саналаа өгчээ. Хэсгийн хороонд Ардчилсан нам болон Монгол ардын намын дөрөв, дөрвөн ажиглагчид гурван цагийн ээлжтэйгээр ажиллаж байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж