“Гүн гэрийн гүнж” дуурийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

“Гүн гэрийн гүнж” дуурийг тоглоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын шинэхэн уран бүтээл Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн "Гүн гэрийн гүнж" дуурийг энэ амралтын өдрөөр буюу 10.22-нд 17 цагт театрын тайзнаа тоглох гэж байна.

Үндэсний түүхэн дуурь болох “Гүн гэрийн гүнж” нь анх манай театрын тайзнаа 2005 онд концерт хэлбэрээр тоглогдож байсан бөгөөд энэ оны гуравдугаар сарын 5. 6-нд  бүрэн хэмжээний дуурь болон тавигдсан байна.

Хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж амьд сэрүүн цагтаа “Гүн гэрийн гүнж”-ээ л дуурь болгочихмоор байна хэмээн ярьдаг байсан хэмээн ойр дотны нөхөд нь хуучилжээ.

Жүжгийн гол агуулга 2000 жилийн тэртээ олзлогдон ирсэн Хан гүрний бичгийн эрдэмтний сурвалжит охин, үзэсгэлэнт гүнж Цай Вэн Жи, гүнжээ эргүүлэн авахаар тэмцэх Хан гүрний цэргийн эрхтнүүд, түүнийг олзлон авч хатнаа болгосон хэдий ч "Язгуур улсынхаа төлөө янаг сэтгэлээ цуулан өгөх" Жи Жи Шанью нарын дүрээр тухайн цаг үеийн Хан, Хүн гүрний тэмцэл, эх орон, язгуур эрх ашиг ямагт хувийн эрх ашиг, хайр сэтгэл, төрсөн үрээс ч дээгүүрт тавигдах тухай, түүнчлэн аливаа хүн өстөн дайснаа хайрлаж чадах аваас айл гэрт төдийгүй улс орон, ертөнц дахинд тайван тогтуун амьдрал бий болдгийг "Гүн гэрийн гүнж" хэмээх энэхүү дуурьт өгүүлдэг.

Гол дүрүүд

  • Жи Жи Шаньюу – Э.Бумхүү /СТА/                                           
  • Цай Вэн Жи – Б.Энхнаран  
  • Цай Юн – О.Хүрэлбаатар /СТА/
  • Цао Цао – Д.Эрдэнэ- Очир 
  • Бөө – Б.Алтанхуяг /СТА/
  • Хай Чиндов – Г.Шижирболд /СТА/
  • Цэн Бахт – Б.Энхсайхан 
  • Минжин – Ж.Энхмаа 
  • Дун ши – М.Даваадорж 
  • Чун Ши – Д.Энхбилэг 
  • Хүүхдүүд – Б.Дагвадорж, А.Анир- Амгалан 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж