Дэлхий дээр зөрчил, мөргөлдөөн хурцдахын хэрээр дүрвэгсдийн тоо огцом нэмэгдэж байна. Энэ онд Газар дундын тэнгисийг гатлан Европт хөл тавьсан дүрвэгсдийн тоо саяд хүрсэн нь асуудлыг хямралын түвшинд хэлэлцэхэд хүргэжээ. “Сонирхолтой эдийн засаг” буландаа дүрвэгсдийн талаарх тоо баримтыг онцолж байна.
Дүрвэгсдийн тоо 2014 оноос хойш хоёр дахин нэмэгджээ. Сирид таван жил үргэлжилсэн иргэний дайны улмаас 2,5 сая хүн эх орноосоо дүрвэсэн байна.
Дэлхий дээр нийт 60 сая хүн эх орондоо бус дүрвэн амьдардаг гэсэн судалгаа гарчээ.
Дүрвэгсдийн 80 хувийг хөгжиж буй орнууд хүлээн авч байна.
Дүрвэгсэд шинэ улсад ирсэн даруйдаа газар, ус, орон байр, хоол хүнс, эмнэлгийн тусламжийн төлөө тэмцэж эхэлдэг.
Дүрвэгсдийн ачаар хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөөн бий болж, ажиллах хүчний чадамж дээшилдэг байна.
Хүн амын насжилт нэмэгдсэн Европын орнууд дүрвэгсдийн тусламжтайгаар ажиллах хүчнээ нөхөж байна. Тухайлбал, Германд шинээр ажлын байр бий болох үйл явцыг орон нутгийн иргэд гүйцдэггүй аж.
Б.АНХТУЯА