Гэрэл зургийн аппарат болон зурагтай холбоотой тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Kodak компани өнгөрсөн жилээс ухаалаг гар утасны зах зээлд хөл тавьсан билээ. Тус компани шинэ загварын утсаа амралтын өдрүүдээр танилцууллаа. Kodak Ektra нэртэй энэхүү гар утсыг гэрэл зурагчдад зориулан гаргасан ба яг л мэргэжлийн камер шиг өндөр хүчин чадал бүхий камертай гэдгээрээ онцлог юм байна.
Арын камер нь 21 мегапиксел бол нүүрэн талынх нь 12 мегапикселийн хүчин чадалтай юм. Энэхүү гар утсыг 499 ам.долларын үнэтэйгээр ирэх арванхоёрдугаар сараас эхлэн худалдаалах аж.
Эхлээд Англи болон Америкт борлуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Т.МӨНХ