Зэсийн үнэ 9780 ам.долларт хүрэв

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ 9780 ам.долларт хүрэв

Лондоны металын биржид катодын цэвэр зэсийн гурван сарын гэрээт үнэ нэг орчим хувиар өсч, 9779 ам.доллар/тонн-д хүрээд байна. Өчигдөр Нью-Йоркийн металын бирж дээр ч мөн адил зэсийн үнэ 1.2 хувиар өсч, 9786 ам.доллар/тонн-д хүрчээ.

Нью-Йоркийн биржид зэс ийнхүү өссөн нь АНУ-д орон сууцны бүтээн байгуулалт нэмэгдсэнтэй холбоотой ажээ. Тус улсад энэ жил 575 мянган айлын амины орон сууц байгуулах төлөвтэй байна. Зэс нь барилгын шугам хоолой, цахилгааны шугам сүлжээ, дээврийн хавтанд өргөнөөр ашиглагдаж буй юм.

Европын хөгжингүй улс орнууд болон Ази дахь  шинээр гарч ирж буй зах зээлд зэсийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр уг түүхий эдийн үнэ ойрын жилүүдэд хурдацтай өссөөр байх таамгийг шинжээчид дэвшүүлж байна. Цахилгаан авто машины үйлдвэрлэл, дэд бүтцийн өргөтгөл болон ногоон технологи бүхий байшингийн бүтээн байгуулалт нь зэсийн хэрэглээг үлэмж ихэсгэж буй хүчин зүйлүүд юм. "Credit Suisse" банкны түүхий эдийн судалгааны хэсгийн дэд Ерөнхийлөгч Том Кендалл зэсийн үнэ оны сүүлээр 11 мянган ам.долларт хүрэх тухай ярилцлага өгөхдөө дурджээ.


Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж