Киргизстанд хүчтэй газар хөдлөлт болжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Киргизстанд хүчтэй газар хөдлөлт болжээ

Узбекстантай хил залгаа оршдог Киргизстаны өмнөд хэсэгт орон нутгийн цагаар мягмар гаригийн шөнө 01:35 цагт рихтерийн шаталбараар 6,2 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Одоогийн байдлаар ямар нэг хохирол, ноцтой гэмтэл тогтоогдоогүй байна. АНУ-ын Геологийн судалгааны газраас газар хөдлөлтийг Узбекстаны Фергана хотоос баруун урагш 42 км зайд 9,2 км-ийн гүнд болсон гэж тогтоожээ. Чичирхийлэл ойролцоогоор 15 сек үргэлжилсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж