Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр “Гранд даатгал” ХХК-ийг “Ард даатгал” ХХК-нд нэгдэхийг зөвшөөрч, “Гранд даатгал” ХХК-ийн ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ.
Мөн энэ удаагийн хуралдаанаар зарим даатгалын компаниудын захирлыг өөрчилсөн байна. “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Г.Монголхүү, даатгалын газрын захирлын албан тушаалд Г.Алимаа, болон “Номин даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд С.Ганчимэг нарыг тус тус томилжээ. Түүнчлэн “Миг даатгал” ХХК-ийн найман даатгалын төлөөлөгч, “Монгол даатгал” ХХК-ийн 168 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
Б.СҮРЭН