Японы баруун хэсэгт баасан гаригт 6.6 магнитудын газар хөдөлснөөс долоон хүн гэмтэж, олон мянган айл өрх гэрэл цахилгаангүй болсон байна. Японы нийслэл Токио хотоос баруун зүгт 700 км зайтай орших Тоттори мужид газар хөдөлсөн байна. Хүчтэй чичирхийллийн үеэр хоёр байшин нь нурж, 32 мянган өрх гэрэл цахилгаангүй болсон аж. Газар хөдлөлтийн улмаас цунами үүсээгүй байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS