
Гадаад худалдааны тэнцэл энэ сарын 15-ны байдлаар 860 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 778.5 сая ам.доллар буюу 10.5 дахин өссөн байна. Нийт экспортод нүүрс 37.4 хувь, зэсийн баяжмал 24.9 хувь, төмрийн хүдэр 9.6 хувь, боловсруулаагүй газрын тос таван хувь, бохир ноолуур 4.9 хувь, цайрын хүдэр, баяжмал 3.7 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 3.2 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.2 хувь, молибдений хүдэр ба баяжмал 1.2 хувь, самнасан ноолуур 0.9 хувь, үлдсэн 7.0 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
Импортолсон ачааны машины биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 8231 ширхэг, үнийн дүн 194.1 сая ам.доллараар өссөн байна. Суудлын автомашины биет хэмжээ 13815 ширхэг, дизель түлшний биет хэмжээ 75.2 мянган тонн, автобензиний биет хэмжээ 9.6 мянган тонноор өсч, импортолсон гурилын биет хэмжээ 13.2 мянган тонноор өсчээ. Харин импортын цагаан будааны биет хэмжээ 2.6 мянган тонн буюу 0.6 сая ам.доллараар буурсан байна.