Авто замын боомт ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2016.10.23-нд нийтлэгдсэн

Авто замын боомт ажиллахгүй

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд ажиллахгүй амарна. Энэ өдөр нь аравдугаар сарын 31-нд тохиож байгаа юм.

Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр хэмээн тэмдэглэж байхаар заасан юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж