Xiaomi нугалардаг дэлгэцтэй утас гаргана

Хуучирсан мэдээ: 2016.10.24-нд нийтлэгдсэн

Xiaomi нугалардаг дэлгэцтэй утас гаргана

Ухаалаг гар утасны зах зээл хамгийн ширүүн өрсөлдөөнтэй бас өсөлттэй зах зээлээр нэрлэгдээд буй өнөө үед технологийн компаниуд бүхий л шинэлэг зүйлсийг өөрсдийн бүтээгдэхүүндээ оруулах гэж хичээж байна.

Хятадын Xiaomi компани ухаалаг гар утсаа нугалардаг уян дэлгэцтэйгээр гаргахаар зэхэж буй тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ бол цоо шинэ зүйл биш ба LG Samsung Lennovo зэрэг компаниуд аль хэдийнэ хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Хятадын youtube гэгддэг youku  сайт дээр тавигдсан 30 секундын бичлэгт шинэ бүтээлийнх нь тухай дүрслэгджээ. Гэвч яг хэдийд шинэ дэлгэц бүхий ухаалаг гар утсыг хэрэглэгчдэд хүргэх талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж