Д. Галт /053/ Эргээд залуу болсон мэт санагдаж байна
-Урлаг хүнийг үргэлж өөд нь дэвжээж байдаг. Залуучуудтайгаа мөр зэрэгцэн энэ шоунд оролцож байгаа нь ахмад настай миний хувьд бахдууштай үйл явдал болж байна. Эргээд залуу болсон мэт сайхан мэдрэмж төрж байна.
-Би кино кодын оролцогч Буянхишиг эгчийг нэгдүгээр шатны шалгаруулалтан дээ “ Би мөнх биш, кино мөнх” гэсэн үгийг сонсоод нэвтрүүлэгт оролцохоор шийдсэн дээ. Энэ үгтэй санал нийлсэн гэх үү дээ.
-Би мөнгө олохгүй байсан ч хамаагүй, бусдын сэтгэлийг хөдөлгөж, бусдыг баярлуулах нь миний хүсэл зорилго.
-Би хоёрдугаар шатны шалгаруулалтны дараа телевизээр өөрийгөө харсан. Маргааш нь дахиад үзэх гэсэн боловч өөрөөсөө ичсэн. Яагаад гэвэл үзүүлбэрээ их хангалтгүй гүйцэтгэсэн. Харин гуравдугаар шатандаа алдаагаа давтахгүйг хичээсэн дээ.
-Кино кодод орсноос хойш олон сонирхолтой зүйлс амьдрал минь өрнөсөн. Миний оролцож буй анхны нэвтрүүлэг бас анх удаагаа рекламанд тоглож үзлээ.
-Би дуу бүжиг сонирхож үзсэн. Гэвч жүжиглэх нь надад илүү таалагдах болсон л доо. Би анх нэвтрүүлэгт оролцохоор бүртгүүлэх гэж яваад нэг удаа буцсан түүх бий. Гэвч энэ миний боломж гэж хэлээд буцаж очиж бүртгүүлсэн. Би ертөнц дээр цорын ганц хувь учраас энэ нь миний бусдаас ялгарах хамгийн том давуу тал.
-Кино кодод оролцсон алхам ирээдүйд хүрэх зорилгын маань эхлэл болоосой гэж хүсч байна. Залуучууд зоригтой байх хэрэгтэй . Би яагаад “Ганган Төгс”-ийн дүрд тоглож болохгүй гэж. Би зорьсондоо заавал хүрч Монголын кино урлагт шинэ цус болох болно.
Юм юманд өөрийгөө сорьж үзэхийг хүссэн. Энэ тэмцээнд орж буй хүмүүс бүгд л гол дүр лүү тэмүүлж байгаа байх. Би ч тэдний нэг. Гол дүрд тогловол өөрөөс шалтгаалах бүхий л чадвараа гаргах болно.
Нэгдүгээр шатны шалгаруулалтын үеэр тайзан дээр гараад 20 настайгаа хэлэхэд АЖ А.Очирбат гуай гайхаад байсан л даа. Намайг эхнэртэй бол гэсэн. Гадуур явахад хүмүүс “ “Нөгөөх чинь явж байна” гэдэг.Нөгөө жоохон хүүхэд, энэ чинь том байхгүй юу гээд л… Надад ямар ч байсан хүүхнийн дүр оноох байх. Би өөрийнхөө байгаагаар л кинонд тоглоно.
Кинонд тоглоно гэдэг санасаны зоргоор ажил биш л дээ. Би гуравдугаар шатанд өөрөөсөө дүү дүрийг илэрхийлэхийг хичээсэн. Чухам ямар болсныг мэдэхгүй л байна .