Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацааг баталжээ.
Нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 3-аас эхэлж, 9-нийг дуустал үргэлжлэн, нэг долоо хоногийн хугацаанд амрахаар болжээ.
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН АМРАЛТ:
1 ДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ:
- Бүх ангийн сурагчид ХI сарын 3-9-нд 1 долоо хоног;
2 ДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ:
- I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног
- VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног
3 ДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ:
- Бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 5-ыг дуустал 2 долоо хоног
ЗУНЫ АМРАЛТ
- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН АМРАЛТ
1 ДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ:
- Бүх ангийн сурагчид XI сарын 3-аас 9-нийг дуустал 1 долоо хоног
2 ДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ:
- I-V ангийн сурагчид XII сарын 29-өөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног
- VI-XII ангийн сурагчид I сарын 5-аас 11-нийг дуустал 1 долоо хоног
3 ДУГААР УЛИРЛЫН ДУНДУУР: Цагаан сарын амралт 1 долоо хоног;
3 ДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ
- Бүх ангийн сурагчид III сарын 23-аас IV сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;
ЗУНЫ АМРАЛТ
- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
Аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн 7 хоног амарч байх зохицуулалт хийсэн нь Монголын уламжлалт цагаан сарын баяр хэзээ болохоос хамааран хичээлийн жилийн бүтцэд жил бүр өөрчлөлт оруулах шаардлагагүй болсон юм байна.
Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мал төлөлтийн үеэр амрааж байх зохицуулалтыг хийж, тухайн орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд сурагчдын 3 дугаар улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох аймгийн Засаг даргад олгожээ.
Ерөнхий боловсролын сургуульд 3 ба түүнээс дээш хүүхэд нь бага, дунд, ахлах ангид зэрэг суралцдаг хөдөөгийн малчин эцэг эх хүүхдээ улирлын амралтаар авах, хүргэхэд олон удаа ирж очдог хүндрэлийг арилгасан гэнэ.
Г.ХОРОЛ