Монголын эдийн засгийг “РИО ТИНТО” хянадаг гэжээ  

Хуучирсан мэдээ: 2016.10.24-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засгийг “РИО ТИНТО” хянадаг гэжээ  

-Засгийн газар Дипломат албаны тухай хуулийн төслийг эргүүлэн татаж буйгаа өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад мэдэгджээ.

-Харин Монгол Улсын 2017 оны төсвийн тухай түүнтэй холбоотой хуулийн төслүүдийг УИХ өнгөрсөн баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 70.2 хувь нь дэмжиж, байнгын хороодод шилжүүллээ.

-Японы хойд хэсгийн Точиги мужийн Уцуномия хотноо авто машины зогсоолд өнгөрөгч бямба гаригт цувралт дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас нэг хүн нас барж, хоёр хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

-“Хөшигний хөндий олон улсын нисэх онгоцны буудлыг ази, европыг холбох гүүр” хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тодорхойлжээ.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд  Дархан, Сүхбаатар чиглэлийн замын гадаргуу мөстөж, гулгаа ихтэй байлаа.

-Монгол Улсын нийт өр 2016 оны есдүгээр сарын байдлаар 23.4 ам доллартай тэнцсэнийг Сангийн сайд өнгөрөгч баасан гаригт нээлтээ хийсэн УИХ-чуулганы нэгдсэн хуралдаанд төсвийн тухай хуулийн төслийг танилцуулж байх явцдаа онцолжээ.

-Засгийн газар том зорилтдоо хүрэхэд бүх юмаа дайчилж байж хүрнэ. Үрэлгэн зардлыг хасах талын юм Засгийн газарт дутаж байна. Зарим сайд төөрдөг байшин шиг 10 өрөөтэй албан тасалгаанд сууж байгаа. Манайхан хийгээгүй л дээ. Тэдгээрийг хурааж аваад сургууль, цэцэрлэг болгох хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр сануулсан байна.

-УИХ-ын гишүүн З.Нарантуяа төсвийн алдагдлын 2.5 их наядыг бууруулах бодитой боломж байна. Газрын төлбөрийн үнэлгээг нэмэгдүүлэх юм бол ирэх онд 68.3 тэрбумыг олно гэж байгаа энэ орлого 10 дахин нэмэгдэх боломжтойг тайлбарлажээ.

-Монголын эдийн засгийг “Рио Тинто” хянадаг боллоо. “Рио тинто”-гийн өрсөлдөгчдийг гаргаж ирж байж, Монгол зөвхөн нэг компаниас хамааралгүй болно гэдгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы үеэр онцолсон юм.

– Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр болон бусад албан тушаалтнуудын ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ /ХОМ/-ийг тоймлон гаргасан байна.  ХОМ-ийн хураангуйд сонгогдоод удаагүй байгаа  УИХ-ын дөрвөн гишүүн байргүй гэдгээ дурджээ.

-Сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч /ИХТ/-ийн нэмэлт санал хураалт 10 аймгийн 57 тойрог, 80 хэсэгт, нийслэлийн долоон дүүргийн 78 тойрог, 213 хэсгийн хороонд  өчигдөр 07.00-22.00 цагийн хооронд  явагдлаа. Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Гэтэл өнгөрсөн Лхагва гаригт болж өнгөрсөн сонгуульд иргэд идэвхгүй оролцож, сонгогчдын ирц нийслэлд 50 хувьдаа хүрээгүй юм. Иймээс сонгогчдын ирц нь хүрээгүй тойрог, хэсгийн хороодод нэмэлт сонгууль явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж