Фүкүшима мужаас мах импортлохыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Фүкүшима мужаас мах импортлохыг хориглолоо

Японы Фүкүшима мужаас дотоодын хүнсний захуудад нийлүүлсэн үхрийн махнаас хэд хоногийн өмнө цезий хэмээх цацраг идэвхит химийн элемент илэрчээ. Тиймээс Япон улс цунами, газар хөдлөлтөнд нэрвэгдэж гэмтсэн Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцын ойролцоо орших фермүүдийн цацраг идэвхид хордсон малын махнаас урьдчилан сэргийлж, Фүкүшима мужаас малын мах импортлохыг хориглолоо.

Хэрэв хордсон махыг иргэд өдөр тутам хүнсэндээ хэрэглэвэл хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн тул ийнхүү тус мужаас малын мах нийлүүлэхийг зогсоох шийдвэр гаргасан байна. Мэргэжилтнүүд Фүкүшима мужийн фермүүдэд эрүүл ахуйн шалгалт хийхэд өмнө нь засгийн газрын мэргэжилтнүүдийн тогтоож байснаас 57 дахин өндөр хэмжээний цацраг идэвх илэрч, өвс, агаар дуслын замаар цацраг идэвхи малд халдсан нь тогтоогджээ. Энэ хүрээнд Фүкүшимагийн фемерчдэд малынхаа махыг хэрхэн борлуулж, худалдсанаа тайлагнах үүрэг өгөөд байна.

Ийнхүү Япон улсад цунами нүүрлээд даруй дөрвөн сарын нүүрийг үзсэн ч, гамшгийн хор хохирол барагдахгүй үргэлжилсээр л байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж