Автобусны галын шалтгаан тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.10.24-нд нийтлэгдсэн

Автобусны галын шалтгаан тодорхойгүй байна

“Тэнүүн Огоо” компанийн автобус шатаж байна гэх дуудлага өнөө өглөө 08.57 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу онцгой байдлынхан шуурхай ажилласны дүнд хүн бэртэж гэмтээлгүйгээр галыг унтраасан байна. Албаныхны мэдээлснээр автобус Таван шарын ойролцоо Драгон төвийн орчимд замын хөдөлгөөнд оролцож байхдаа шатжээ. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулбал, галын шалтгаан хараахан тодорхой болоогүй гэлээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж