Хакүхо М.Даваажаргал бэлтгэлдээ гарчээ

Хуучирсан мэдээ: 2016.10.24-нд нийтлэгдсэн

Хакүхо М.Даваажаргал бэлтгэлдээ гарчээ

-Есдүгээр сарын тэмцээнийг бэртлийн улмаас өнжиж байсан их аварга Хакүхо М.Даваажаргал ирэх сарын тэмцээний бэлтгэлдээ гарсан байна-

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээний өмнөх үзүүлэх тоглолтууд хотуудад үргэлжлэн болж байна. Сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч есдүгээр сарын башёг бэртлийн улмаас өнжсөн билээ. Их аваргын хувьд 2007 онд ёкозүна цол хүртсэнээс хойш анх удаа нэг башё өнжсөн тохиолдол болсон. Учир нь Хакүхо долдугаар сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээж, наймдугаар сарын тойргийн барилдаанд оролцохдоо зүүн өвдөгний бэртлээ сэдрээсэн юм. Тэгвэл их аваргын бэртэл, гэмтэл эдгэрсэн учраас өнгөрөгч долоо хоногоос эхлэн бэлтгэлдээ оржээ.

2016 оны башёнууд сонирхолтой болж өрнөж байна. Учир нь оны турш болдог зургаан башёгийн хоёрт нь япон сүмоч түрүүлээд байгаа. Тодруулбал нэгдүгээр сарын башёд озэки Котошёогикү, есдүгээр сарын башёд Гоэйдо нар түрүүлж, эзэн хааны цомыг хүртсэн. Гоэйдогийн хувьд өнгөрсөн есдүгээр сарын башёд нэг ч унаагүй түрүүлсэн нь япон бөх 20 жилийн дараа унаагүй түрүүлсэн амжилтыг үзүүлсэн юм. Тиймээс ирэх сарын башё ихээхэн анхаарал татаж байгаа юм.

2016 оны башё:

  • Нэгдүгээр сар: Котошёогикү /1 түрүү/
  • Гуравдугаар сар: Хакүхо М.Даваажаргал
  • Тавдугаар сар: Хакүхо М.Даваажаргал /37 дахь түрүү/
  • Долдугаар сар: Харүмафүжи Д.Бямбадорж /8 дахь түрүү/
  • Есдүгээр сар: Гоэйдо /1 түрүү/

Дашрамд дуулгахад, 2016 оны арваннэгдүгээр сарын “Kyushu” башё 13-27-ны өдрүүдэд болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж