Шинжээч: Америкийн нефтийн эсрэг тоглож байна

Хуучирсан мэдээ: 2016.10.24-нд нийтлэгдсэн

Шинжээч: Америкийн нефтийн эсрэг тоглож байна

-Оросын ба Ойрхи Дорнодын нефтийн компаниуд баррель нефтийн үнийг 50-60 хооронд барих сонирхолтой байна гэж RBC Capital Markets компанийн түүхий эдийн хэлтсийн дарга хэлж байна. Үнэ тийм байх нь Америкийн олборлолтод том асуудал үүсгэх юм-

Өнөөдөр АНУ-ын нефтийн стратегийн нөөцийн хэмжээ болон ОРЕС-ийн орнууд үнийг тогтворжуулах үүднээс олборлолтоо буулгах тохиролцоо хийсэн зэргээс нэг баррелийн үнэ 52 долларын төвшинд байгаа юм.

"Саудын Араб, ОРЕС, Орос гурав Америкийн нефтийг нэг хэсэг зах зээлд эргэж ирүүлнэ. Харин 50-60 долларын үнэ нь АНУ-ын занарын нефтийн олборлолтод хангалттай биш” хэмээн RBC Capital Markets компанийн түүхий эдийн хэлтсийн дарга Хелима Крофт CNBC телевизид ярилцлага өгөхдөө хэлжээ.

"Баррелийн үнийг 70-80 доллар болгох хүсэл тэдэнд байхгүй, тэд бүх олборлогчдыг зах зээлд оруулах хүсэлгүй байна” гэж тэр мэдэгджээ.

Орос, Ойрхи  Дорнод хоёр үнийг аажмаар өсгөхийн төлөө байна гэж Крофт нэмэн хэллээ. Хөрөнгийн зах зээлийн саяхны тоймдоо RBC оны сүүл гэхэд торх  WTI $51,  Brent нефтийн торх нь $53 байна гэжээ.  

ОРЕС-ийн арваннэгдүгээр сарын уулзалтыг энэ нэгдлийн орнууд олборлолтоо барих бодит боломж гэж үзэж байна. Гэхдээ Крофт хэлснээр, нэгдлийн гишүүд тохиролцож чадах эсэх нь Саудын Арабаас хамаарах ажээ. “Бараг бүх  орнууд нь дээд хэмжээндээ олборлолт явуулж байгаа. Тиймээс ч Саудын Араб ба Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл л олборлолтыг буулгах шийдвэр гаргах ёстой. Саудчууд гэрээг зөвшөөрвөл энэ бүхэн бүтэмжтэй болно” гэж тэр CNBC телевизид өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.

Ямар аюул байна вэ гэвэл Ливи олборлолтоо өмнөх төвшиндөө хүртэл нэмэгдүүлж болох юм. Улс төрийн үймээн нь л олборлолт нэмэхэд саад болж байна. Өнөөдөр Ливид гурван засгийн газартай Триполид зэвсэгт эсэргүүцлийн хөдөлгөөнтэй. Улс орон нь зэр зэвсэгээр дүүрсэн байгааг ч тэрээр хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж