Аравдугаар сарын 17. Иракийн Ерөнхий сайд Хайдар аль-Абади тус орны хоёр дахь том хотын төлөөх байлдаан эхэлснийг зарлав. Хотыг их буугаар буудаж хүчтэй бөмбөгдсөний дараа давшижлт эхлэв. Сайтар зэвсэглэсэн 6000 исламын дайчдын хамгаалалтад байгаа 700 мянгаас 1,5 сая хүн амьдардаг Мосул хот руу Засгийн газрын цэрэг, шийтийн сайн дурынхан, курдын зэвсэгт отрядууд долоо хоног дайрсны үр дүнд 20-30 км ойртож очсон байв. Хагас жилийн турш бэлтгэсэн байлдааны ажиллагаа ийм хурдаар үргэлжлэх юм бол Америкийн ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө эсвэл тушаалаа өгөхийн өмнө дахин нэг гавъяаг өөртөө бичих гэсэн Обамагийн хүслээр болохгүй бололтой. Одооноос л хүн ам ихтэй том хотын төлөөх тулалдааны сөрөг талууд бий болж, хүмүүнлэгийн асуудал хүнд болжээ.
Хотын дүрвэгчдийн түрүүч хэсэг Туркт орж ирэв. Террористууд хотын иргэдийг амьд бамбай болгоод эхэлсэн мэдээлэл ирж байна. Террористууд эрэгтэйчүүд, хөвгүүд голдуу 200 гаруй хүмүүсийг цаазлан иргэдийг сүрдүүлж байна. Стратегийн чухал гэх байр байшинг амьд хүмүүсээр дүүргэн хамгаалалт хийж байгаа гэнэ. Ням гаригт хотын эмийн үйлдвэрийг шатаасны дараа нийт мянгаад хүн хорджээ. Хүмүүнлэгийн сүйрэл сая гаруй хүмүүсийг хамрах болно гэдгийг өмнө нь НҮБ сануулж байлаа.
Сирийн Алеппо хотын иргэдийг зэрлэгээр бөмбөгдөн цэргийн гэмт хэрэгт холбогдуулах гэж байсан оросуудын сурталчилгааны тулаанд нь АНУ-ын террорын эсрэг эвлийн энэ давшилтын алдаа бүр нэрмээс болсон юм. Эвслийн нисэх хүчин оршуулгын цувааг бөмбөгдсөн мэдээлэл америкчуудыг муулах бас нэг шалтгаан болов.
Энэ цагаар цэргийн гэмт хэрэгт холдуулах гэж байсан Оросын “Би Сирийн нисэх хүчин” хүмүүнлэг завсарлага аван хотыг бөмбөгдөхөө зогсоон хэд хэдэн газар хотын иргэдийг гаргах замуудыг нээсэн байна. Мөн исламын дайчдыг хотыг орхин гарах замыг нээжээ. Нэг өдрийн турш зарлагдсан хүмүүнлэгийн завсарлага нь аль болох их хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх тушаалыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өөрөө өгсөн байна. Хэдийгээр нээлттэй замуудыг ашиглах боломжийг Алеппогийн зүүн хэсэгт бүслэгдсэн исламын дайчдад өгсөн ч тэд энгийн иргэдэд боломж олгохгүй барьж байна. Мөн тэд бүслэлтийн эсрэг довтолгоонд орохоор хүчээ цуглуулж энэхүү завсарлагыг ашиглаж байна. Оросын цэргийн хүчнийхэн тагнуулын ажиллагааг идэвхтэй болгож тэдний хөдөлгөөнийг хянаж байна. Энд сансрын тагнуулын хиймэл дагуулуудыг идэвхтэй ашиглаж байна. Оросын хүчнийг Иракийн Мосулын төлөөх тулалдаан зовоож байгаа юм. Мосул хотыг бүслэн хаагаагүй учраас Исламын улсын террористууд Сирид орж ирэх аюултай байгаа юм. Хэрэв тэд бөөнөөрөө Сирид орж ирэх юм бол устгах арга хэмжээг авах ёстой болно.
Өнгөрсөн лхагва гаригт Берлин хотноо “Нормандын дөрвөл” Орос, Герман, Франц, Украины лидерүүдийн уулзалт бараг жилийн дараа дээд төвшинд боллоо. Украины Зүүн өмнөд нутгийн сөргөлдөөнийг зогсоохын тулд энэ удаа лидерууд “замын зураг” гэсэн жорыг Украинд бичив. Дөрвөн цагийн хаалттай хуралдаан аюулгүй байдлын талаар их ярьсан гэж Путин мэдэгдэв. Харин нийгмийн хангамж зэргийг төлөх талын хүмүүнлэгийн асуудал бараг урагшилсангүй гэж тэр нэмэн хэллээ. Косовогийн жишээгээр Европын зэвсэгт цагдаагийн ажиллагааг оруулах хүсэлтэй Петр Порошенко сэтгүүлчдэд энэ талаар тохиролцсон гэсэн бол Меркель энэ талаар ярих нь эрт байна гэсэн байв. Ер нь лидерүүд Украины асуудлыг Минскийн тохиролцоог биелүүлснээр шийднэ гэж санал нэгдлээ.
Оросын Засгийн газарт нэг орлогч шинээр нэмэгдлээ. Оросын Спортын сайд Виталий Мутко (фото дээр) Оросын Спорт, аялал жуулчлал, залуучуудын асуудал эрхэлсэн Ерөнхий сайдын орлогчоор томилогдов.
Айлчлах үеэр нь нээнэ гэж байсан ч Оросын ерөнхийлөгч нээлтэд нь очихгүй болсноор Путины айлчлалын хамт нээлт нь хойшлогдсон Оросын шашин, соёлын төв Парист нээгдлээ.
Хамгийн дуулиантай АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр гол баатар сүүлчийн мэтгэлцээнээ лхагва гаригт явууллаа. Дональд Трамп сексийн дуулианы дарамттай ядарсан харагдаж байсан ч эдийн засаг, улс төрийн асуудлаар давуу хариулж байсан ч Викилексийн илчлэлттэй Хилларитай олигтой өрсөлдөж чадаагүй гэж шинжээчид үзэж байв. Клинтон Путиныг ярьсаар эцэст нь Трампыг түүний утсан хүүхэлдэй болгож авлаа.
Тэдний сүүлчийн гурав дахь мэтгэлцээнийг телевизээр 71,6 сая хүн харжээ. Nielsen тэмдэглэснээр, Лас-Вегасын мэтгэлцээн нь нэр дэвшигч нарын дунд телевизийн мэтгэлцээнийг явуулж ирсэн түүхэнд үзэгчдийн тоогоороо гуравдугаарт орж байна. Тэр хоёрдугаарт, 1980 оны Жимми Картер, Рональд Рейган нарын мэтгэлцээн 80,6 сая үзэгчтэй гэж бичигджээ. Хилларийг шууд дэмждэг CNN телевиз өмнөх хоёр мэтгэлцээний адил гуравт нь мөн л Хиллари Клинтон яллаа гэв. Харин жиргээчид Трампын талаар илүү байсныг хэлж байв.
ЕХ-ны гишүүн орнуудын Брюссель дэх ээлжит саммитаар Сирид явуулж байгаа Оросын үйл ажиллагааны улмаас Оросын эсрэг хориг арга хэмжээ авахгүйгээр өнгөрөв. Их Британи, Франц, Герман Москвад хариуг нь барихын төлөө зүтгэсэн ч Италийн Ерөнхий сайд Маттео Ренцийн удирдлага дор зогслоо. Оросын эсрэг хориг арга хэмжээ ямар ч нөлөөгүйг тэр хэлээд дипломат аргаар нөлөөх хэрэгтэй гэж бусдыгаа ятгаж чадлаа.
Иймэрхүү үйл явдлаар өнгөрсөн долоо хоног өндөрлөв.
Ш.МЯГМАРСАМБУУ