Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2016.10.24-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Хонь: Хувийн амьдралд томоохон өөрчлөлт гарна. Ажилдаа төвлөрч, бүхий л нөөц бололцоогоо дайчлах хэрэгтэй. Бизнесийн үйл хэрэгт саад тулгарах магадлалтай. Долоо хоногийн дундуур сайхан зүйл тохиолдоно. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээгээрэй. Хүүхдүүддээ цаг зав гаргаж, тэдний эрүүл мэнд, боловсролд анхаарах хэрэгтэй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна.

Үхэр: Таатай долоо хоног. Бусадтай харилцахдаа элэгсэг, найрсаг байснаар ямарваа асуудал, бэрхшээлийг даван гарна. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй. Төлөвлөгөөгүй, гэнэтийн сэтгэл хөдлөлөөр хэрэггүй зүйлд мөнгө үрэх магадлалтай тул дэлгүүр хэсэх хэрэггүй л болов уу. Биед илэрсэн аливаа өвчний шинж тэмдгийг үл ойшоох хэрэггүй. Бусдад мөнгө зээлэх хэрэггүй.

Хамтатгах: Ажлын эерэг өсөлтүүд үргэлжлэн нэмэгдсээр байх бөгөөд одоо тохиолдож байгаа бүхэн далайц ихтэй байна. Таны удридан зохион байгуулах чадвар өндөр байна. Тиймээс энэ бол шинэ үйл ажиллагаа эхлэх эсвэл хувь нийлүүлсэн байгууллагыг хяналтандаа авах боломжтой цаг. Таны тусламж дэмжлэг бусад хүмүүст хүндэтгэл төрүүлж ухаалаг үгс, зааварчилгаа чинь хайртай хүмүүс хамт суралцагсад юм уу хамт ажиллагсдад чинь өндөр үнэлэгдэх болно.

Мэлхий: Хэдэн өдөр өөр зүйл хийж, өмнө нь таарч байгаагүй нутгийн хүмүүстэй уулзан өөрийн бие болоод уураг тархийг амраахад шаардагдах зүйлийг хийгээрэй. Бичиг цаасны ажил, чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах зээл авах, байр түрээслэхэд тохиромжтой үе. Санхүүгийн хүндрэлтэй үеийг даван туулж байгаа ч мөнгөний урсгал тасрахгүй. Гэр бүлийн ахмад настны эрүүл мэнд санаа зовоох бололтой.

Арслан: Аливаад шийдэмгий хандаж эрүүл мэнддээ анхаараарай. Гэр бүлийн асуудал гарч мэднэ. Итгэл найдвартай байж, ажилдаа үүрэг хариуцлагаа чиглүүлж өгөөрэй. Зарим хүмүүс гэртээ байж амрахыг хүснэ. Ирээдүйн талаарх зүг чигээ тодорхойлох нь танд маш чухал бөгөөд энэ таны амжилтыг ч бас шийднэ. Санааг тань зовоож байгаа асуудлуудаас өөрийгөө чөлөөл. Хайртай хүнтэйгээ сэтгэлээ нээж ярилцах хэрэгтэй.

Охин: Ажиллах хүсэл төрөхгүй байх боловч ачаалал их байна. Ажил дээр дарамттай байх учраас аль болох тайван байхыг хичээх хэрэгтэй. Цаашдын ажил хэрэгтэй тусалж чадахуйц хүнтэй танилцана. Худалдаа наймаа хийхдээ болгоомжтой байж, мөнгөн дүнгээ сайтар нягтлаарай.  Долоо хоногийн дундуур сайн мэдээ дуулна. Цаг зав багатай байх боловч өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хийхийг хичээгээрэй. Энэ нь танд амралт болж, сэтгэл санааг тань тайтгаруулна.

Жинлүүр: Бизнес болон санхүүгийн тал дээр таны зөн совин хүчтэй нөлөө үзүүлэх бололтой. Та өөрийн зөн совингоо дагах нь танд хамгийн сайн үр дүнг авчрах болно. Хэн нэгний ятгалгаар шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Хувийн амьдралд таатай мэдээ дуулж магадгүй. Чухал шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөдлөлөөр хандах хэрэггүй. Бие хүчний ажил хийхдээ анхаарал болгоомжтой байж бэртэж гэмтэхээс сэрэмжлээрэй. Мөнгөний хэрэгцээ их гарах бололтой. Энэ нь магадгүй таны эрүүл мэндтэй холбоотой байж болно.

Хилэнцэт: Жирийн үеийнхээсээ ч илүү сэтгэл татам байх болно. Та сэтгэл хангалуун байж, нүүрэндээ инээмсэглэл тодруулна. Хувийн амьдралдаа илүү их анхаарч ажлаасаа бага зэрэг хөндийрнө. Худалдаа наймаа хийх нь маш ашигтай байна. Хөрштэйгөө харилцаатай байх нь амьдралд чинь сайнаар нөлөөлнө. Бизнесмен хилэнцүүдийн хувьд шинэ бараа бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргахад таатай. Орлогын шинэ эх үүсвэрээс их хэмжээний мөнгө орж ирэх бололтой.

Нум: Эрч хүч тамир тэнхээ нь өсч, урам зориг хүч чадлыг мөн хүлээн авах болно. Мэргэжлийн үйл ажиллагаа эсвэл гэр бүлийн тэмдэглэлт баяр зэрэгт итгэмээргүй их зарлага гарсан байна. Ирж буй үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй зарлагаа бууруулах хэрэгтэй. Ажлаа солих, өөр албан тушаалд шилжин ажиллахад таатай байна. Согтууруулах ундаа хэрэглэхгүй байсан нь дээр. Ганц бие хүмүүс шинэ сонирхолтой дурлалтай учрах бололтой. Гэвч энэ удаан үргэлжлэхгүй гэдгийг анхаараарай.

Матар: Чанга ярьж түргэн загнах явдал таны гэрт болон ажилд муухай уур амьсгалыг авчирч мэдэх тул болгоомжтой байгаарай. Ёж үг гашуун егөөдлийг хүмүүст хэлэх гэсний хэрэггүй. Өөрийн тань төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс өмнө хэсэг хугацаа зарцуулах болно. Тэвчээртэй байх хэрэгтэй. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч энэ нь танд чамлалттай санагдаж магадгүй. Хүссэн үр дүн биш ч та тодорхой хэмжээнд амжилт гаргана. Маргаан, зодооноос зайлсхийх хэрэгтэй.

Хумх: Таныг азын тэнгэр ивээх болно. Энэ долоо хоногт таны хүсэл биелэх магадлал өндөр байна. Хайр дурлалд дэвшил гарч, хосуудын харилцаа дотносно. Ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд завгүй байна. Алдсан гээсэн зүйлээ олох эсвэл өр төлөөсөө авах магадлалтай. Эрүү мэнддээ анхаарал тавьж, сайн унтаж амрах хэрэгтэй.

Загас: Өөртөө зориуд цаг гаргаж удаан хугацааны турш таныг зовоож буй асуудлуудаа цэгцэлж, сайтар бодож тунгаахыг хичээгээрэй. Ямар нэг зүйлийг өөрчилж, засч сайжруулах хэрэгтэй байгаа эсэхийг тунгаах хэрэгтэй. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэх бөгөөд хүмүүс танд туслахдаа таатай байх болно. Бүх зүйлд эерэгээр хандахыг хичээгээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж