АН-ынхан хаана явна вэ?

Хуучирсан мэдээ: 2016.10.24-нд нийтлэгдсэн

АН-ынхан хаана явна вэ?

Х.ТЭМҮҮЖИН

Ардчилсан намын Шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн сайдаар ажиллахдаа эхлүүлсэн Х.Тэмүүжингийн хууль, шүүхийн салбарт эхлүүлсэн шинэчлэлийг МАН-ынхан эхнээс нь гацааж ухраах болсон. Тиймээс МАН-ын засгийн бодлого болон АН-ын шинэчлэлээр хэвлэлд жинтэйхэн ярилцлага өгсөн шигээ суух тэрбээр одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна.

Сонгуулийн дараагаас түүнийг намын шинэчлэлийн ажилд идэвхийлэн оролцох болов уу гэсэн хүлээлт ч жирийн гишүүдийн дунд байгаа юм.


Н.БАТБАЯР

Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярын хувьд Монголдоо суурин байгаа. УИХ-ын гишүүн байхдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байсан юм. Тиймээс гишүүн болоогүй гээд энэ зорилгоо хаячхаагүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан үнэмлэхүй олонх байх үедээ эцэг хуулийг эх хууль болгож, Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх том зорилгоо ажил хэрэг болгохоор ажиллаж байгаа гэнэ.


С.ОДОНТУЯА

УИХ-ын гишүүнээ өгснөөс хойш тэрбээр орон нутгийн сонгуульд идэвхийлэн ажилласан. Орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан нь С.Одонтуяагийн нэр хүндтэй холбох хүмүүс ч байна. Тэрбээр Баянгол дүүрэгт АН ялбал С.Одонтуяа Засаг дарга болно гэдэг амлалтыг АН-ынхан өгсөн. Тиймээс тун удахгүй шинэ албандаа очих биз ээ.


Л.ЭРДЭНЭЧИМЭГ

Ардчилсан намын үед УИХ-ын хамгийн их хэл ам, дуулиан шуугианд өртдөг гишүүдийн нэг байв. Алдарт “бенз”-ны асуудлаасаа эхлээд туулай авласан хэрэгт унасан бол дараа нь Тавантолгойг “MCS” өгөхгүй гэж эсэргүүцэж, М.Энхсайхантай “үзэлцэж” байлаа. Сонгуулийн үеэр төрийн ордонд архи ууж, тамхи татсан дуулианд холбогдсон тэрбээр сонгуулийн дараа хувийн бизнестээ түлхүү анхаарлаа хандуулах болсон. “Монос” группынхээ ажилд гар бие оролцох болсон эрхэм гишүүн шинэ агуулах барьж, цэцэг тарьж, зав чөлөөгүй ажиллаж буйгаа нүүр номын хуудсаараа бичих болсон билээ.


М.ЗОРИГТ

УИХ-ын гишүүн байхдаа зургийн аппаратаас салдаггүй байсан эрхэм гишүүн энэ зуныг маш завгүй өнгөрөөсөн. “Шүүдэр дундуур” уран сайхны киног спонсорлож, “үхэр шарж” олны анхаарлыг татсан шигээ явж байгаа. Тэрбээр саяхан дугуйн аялалд явахаар Өмнөд Солонгосыг зориод байгаа юм.

 


АН-ынхан хаана явна?-1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж