Ираны ерөнхийлөгч Хассан Роухани ням гаригт Арак хотод айлчилж байх үеэрээ цэнгэлдэх хүрээлэнд хуран цугласан иргэдэд хандан илтгэл тавих үеэрээ “АНУ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд “муу эсвэл хамгийн муу” гэсэн л сонголт байна” гэв. Түүний үзэж буйгаар нэр дэвшигчдийн мэтгэлцээн нь ёс зүйгүй байсан аж.
Тэрээр хэлэхдээ “Америкчууд өөрсдийгөө 200 гаруй жилийн ардчилалтай гэдэг. Хэдийгээр тэд 50 гаруй ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж байсан боловч энэ улсад ёс зүй гэдэг зүйл алга. Та бүхэн сонгуулийн мэтгэлцээний үер тэднийг хэрхэн ярьж, бие биенийгээ хэрхэн буруутгаж, элэглэж байсныг харсан биз ээ.Миний хувьд бол АНУ-ын сонгогчдод муу эсвэл хамгийн муу гэсэн л сонголт байгаа гэж үзэж байна” гэжээ.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: REUTERS