Сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч /ИХТ/-ийн нэмэлт санал хураалтын ирцийг 12.00, 17.00, 22.00 цагуудад нийслэлийн Сонгуулийн хороо нэгтгэж буй. Нийслэлийн Сонгуулийн хороо сонгогчдын ирцийн дүнг олон нийтэд 22.30 цагт нэгдсэн байдлаар мэдээлэхээр болоод байна. Өөрөөр хэлбэл 17.00 цагт нэгтгэгдэх нэмэлт санал хураалтын ирцийг хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэхгүй юм байна. Нэмэлт санал хураалтын ирцийн дүн нийслэлийн хэмжээнд 12.00 цагийн байдлаар 50.4 хувьд хүрч, нийт 21 мянга 17 иргэн саналаа өгсөн байсан юм.
Д.УУДАМ