Японы хойд хэсгийн Точиги мужийн Уцуномия хотноо автомашины зогсоолын орчимд цуврал дэлбэрэлт болсноос нэг хүн амь үрэгдэж, хоёр хүн гэмтэж бэртсэн байна. Орон нутгийн цагаар 11:30 цагт авто зогсоолын орчимд гурван удаа дэлбэрэлт болсноос хоёр автомашин шатжээ. Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан тэсрэх бөмбөг байсан эсэх нь тодорхойгүй байна. Гэрчүүдийн яриагаар дэлбэрэлт болсны дараа дарь үнэртэж байсан гэнэ. Кёодо мэдээллийн агентлагт мэдээлснээр авто зогсоолын ойролцоо үндэсний соёлын наадам болж байсан аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС