Олон улсын сонирхогчдын боксын холбооны /AIBA/ 2016 оны календарчилсан хөтөлбөрт багтсан “Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Спортын төв ордны “А” зааланд болж буй тус тэмцээний аваргын төлөөх тоглолтууд өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ.
Аваргын төлөө эмэгтэйчүүдээс 51 кг-д Узбекстаны Рахимова Турсунов, Л.Алтанцэцэг, 54 кг-д М.Гүндэгмаа, Д.Шинэцэцэг нар үлдлээ.
Эрчүүдээс 49 кг-д Х.Энхмандах, Узбекстаны М.Нордиржон, 52 кг-д А.Нурлан, Узбекстаны К.Аброжон, 56 кг-д Узбекстаны Ш.Абдулхая, О.Мөнхсайхан, 60 кг-д О.Батхүү, Э.Цэндбаатар нар тулалдана.
Мөн 64 кг-д Б.Чинзориг, Г.Баярхүү, 69 кг-д О.Батзориг, Хятадын Хурцбилэг, 75 кг-д Хятадын Зан Зилей, Узбекстаны Мадримов Израил, 81 кг-д Т.Ибрам, Хятадын Хан Жүен нар тулалдахаар үлдсэн байна.
Ч.БОЛОР