“Дэлхийн мисс”-т оролцох миссийн нэр өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2016.10.22-нд нийтлэгдсэн

“Дэлхийн мисс”-т оролцох миссийн нэр өнөөдөр тодорно

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” буюу “Дэлхийн мисс”-ийн тэмцээн эхлэхэд 30 гаруй хоногийн хугацаа үлджээ. Энэ жилийн “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд болно.

Энэ өдрүүдэд “Дэлхийн мисс”-т оролцох орон орны миссүүд тодорч албан ёсны сайтад /www.missworld.com/ байршаад эхэлжээ. Харин Монголын оролцогчийн нэр хараахан тодроогүй байна. Эх орноо төлөөлөн оролцох мисс хэн байх вэ гэдэг хүлээлт үүсгээд байсан бол өнөөдөр миссийн нэр тодрох аж.

Монголын гоо бүсгүйчүүдээс мисс А.Сарнай одоогоос таван жилийн өмнө БНХАУ-д болсон тэмцээнд оролцож, шилдэг 25-д үлдэж байсан нь хамгийн өндөр амжилт юм.

Энэ жил АНУ-д зохиогдох болсон гоо сайхны олимп болох “Miss World” тэмцээн нь ихээхэн анхаарал татсаар байна. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбогдуулан нэр дэвшигчдээс Доналд Трамп ч энэхүү боломжийг алдахыг хүсээгүй. Тэрээр үе үеийн миссүүдийг сурталчилгаандаа тоглуулаад амжсан билээ.

Ийнхүү олон сая үзэгчдийн хүсэн хүлээдэг “Miss World” тэмцээн ирэх сард АНУ-д эхэлнэ. Харин Монголыг төлөөлж оролцох мисс удахгүй тодрохыг албаныхан хэллээ. 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж