Миний улсыг сүйрүүлэх юм бол би чамайг ална

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

Миний улсыг сүйрүүлэх юм бол би чамайг ална

-Филлипинь улсын ерөнхийлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа ингэж онцолжээ-

Родриго Дутерте Филлипинь улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод 100 хоног хэдийн өнгөрчээ. Тэрээр энэхүү албан тушаалд очсоныхоо дараа хар тамхины дайн дэгдээж, нийт 3,500 хүнийг хөнөөсөн нь дэлхийн удирдагчдын зүгээс маш их шүүмжлэлийг дагуулж, АНУ-аас хүртэл харилцаагаа таслахад хүрэв.

Тэрээр “Ал Жазера”-д хар тамхины дайн болон гадаад бодлогынхоо талаар ярилцлага өгчээ. Ярилцлагынхаа үеэр тэрбээр хэлэхдээ

“Манай улсад 3 сая хар тамхинд донтогч байна. Энэ тоо өссөөр л байна. Хэрвээ бид энэ асуудлыг шийдэж чадахгүй бол дараагийн үеийнхэн маань үнэхээр ноцтой байдалд орно. Хэрвээ чи миний улсыг сүйрүүлбэл би чамайг ална.. Хэрвээ чи бидний залуу үеийг сүйрүүлбэл би чамайг ална. Энэ чннь л хууль ёсны үйлдэл бөгөөд хамгийн зөв шийдэл. Дараагийн үеийнхнийхээ ашиг сонирхлыг хангахад буруудаад байх зүйл юу ч байхгүй ” гэв.

Түүнээс өмнөд Хятадын тэнгисийн маргааны талаар асуухад тэрбээр “Бидэнд дээрх асуудлаар бууж өгсөн зүйл байхгүй. Дайнаас сэргийлэхийн тулд хэлэлцээр хийдэг шүү дээ. Тэд биднийг хэлэлцээрт урьсан. Би очно”. Харин АНУ-ын хувьд хар тамхины дайнтай холбоотой тэдний байр суурь бидэнтэй зөрчилдсөн учраас хамтрахаас татгалзсан гэв.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж