Байргүй УИХ-ын гишүүдтэй танилц

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

Байргүй УИХ-ын гишүүдтэй танилц

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр болон бусад албан тушаалтнуудын ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ /ХОМ/-ийг тоймлон гаргасан байна.  ХОМ-ийн хураангуйд сонгогдоод удаагүй байгаа  УИХ-ын дөрвөн гишүүн байргүй гэдгээ дурджээ. 

ЭХЛЭЭД ОРОН СУУЦГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ  ТАНИЛЦУУЛЪЯ

УИХ-ын гишүүн М.БИЛЭГТ. Тэрбээр 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Баянхонгор аймгаас нэр дэвшиж, сонгогдсон. Түүнийг III, IV хороололд байрлах “Билэг” их дэлгүүрийн эзэн гэдгээр нь хүмүүс таньдаг байсан. Тэрбээр АТГ-т өгсөн ХОМ-тээ орон сууцгүй ч, 7 тэрбум 500 сая төгрөгөөр үнэлэгдэх байгууламжтай гэж мэдүүлжээ.  Харин М.Билэгт гишүүний:

  • Нийт орлого 10 сая 800 мянган төгрөг           
  • 230 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus-570 маркийн хоёр автомашинтай          
  • Малгүй        
  • Дөрвөн тэрбум 210 сая төгрөгөөр үнэлэгдэх  1684 мкв-т газартай        
  • 23 сая төгрөгийн хадгаламжтай        
  • Арилжааны банкинд ямар нэгэн зээлгүй        
  • “Ачлал групп”, “Ачлал трейд”, “Ачлал-эхлэл”, “Ачлалжаргалан”, “Ачлал-Оранж”, “Монлаа” гэсэн зургаан компанийг эзэмшдэг, хөрөнгө оруулагч нь юм байна.        

УИХ-ын гишүүн Д.ГАНТУЛГА. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшиж, сонгогдсон тэрбээр байргүй гэж ХОМ-ээ өгчээ. Түүний нийт орлогын хэмжээ 16 сая 370 мянга бол гэр бүлийн орлого нь 14 сая 836 мянган төгрөг юм. Түүнд:

  • Мал, машин, орон сууцгүй   
  • 100 сая төгрөгөөр үнэлэгдэх  үнэт эдлэлтэй        
  • Нэг сая 623 мянган төгрөгийн хадгаламжтай      
  • Авлага, зээл аль нь ч байхгүй        
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ХК-ийн 3216 ширхэг хувьцаа  эзэмшдэг.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ. УИХ-ын сонгуулийн 60 тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан тэрбээр Гадаад харилцааны сайдаар томилогдож, давхар дээл өмссөн гишүүдийн нэг болсон. ХОМ-тээ орон сууцгүй, өрхийн нийт орлого нэг тэрбум 802 сая 294 мянга гэж мэдүүлжээ.

  • Range Rover, Lexus-570 маркийн 220 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машинтай
  • Малгүй, газаргүй         
  • 299 сая 581.4 мянган төгрөгийн хадгаламжтай        
  • М-Си-Эс-Холдингд 18 тэрбум 851 сая 851.4 мянган төгрөгийн зээлтэй        
  • “Өлзийт төв”, “М-Си-Эс-Монголиа Лимитед”, “ГОЁО”, “Гера Инвестмен Лимитед”, “Тандер Болт” компаниудад хувьцаа эзэмшдэг.

УИХ-ын гишүүн А.СҮХБАТ.  УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойргоос сонгогдсон тэрбээр орон сууцгүй ч 9 тэрбум 200 сая төгрөгөөр үнэлэгдэх үйлдвэр, үйлчилгээний зориулалтын хоёр барилгатай гэжээ. Түүний нийт орлого нь 143 сая 200 мянга. Тэрбээр,

  • Land cruiser-105,200,  Нuyndai Mighty, Santa fe гэсэн 205 сая төгрөгийн дөрвөн автомашинтай
  • 64 адуу, 78 үхэр, 30 тахиа, бусад-3 буюу 106 сая 600 мянган төгрөгтэй тэнцэх мал, аж ахуйтай        
  • Эзэмшил газаргүй        
  • Хоёр тэрбум 200 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй        
  • 24 сая 998 мянган төгрөгийн хадгаламжтай        
  • 548 сая 765.3 мянган төгрөгийн авлагатай        
  • Зээлгүй        
  • “Алтан хүнс групп”, “Ээлт хан”, “Даяар Монгол интернейшнл”, “Булган хунтайж групп”, “Креатив Монгол солюшн групп”, “Сэлэнгэ мах”, “Тэрх оргил дрийпинг” компаниудын хувьцаа эзэмшдэг.

Д.УЛАМБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж