Долларын ханш буурах уу?

Хуучирсан мэдээ: 2016.10.23-нд нийтлэгдсэн

Долларын ханш буурах уу?

Долдугаар сараас хойш үргэлжилсэн өсөлт үзүүлээд байгаа ам.долларын ханш 2335 төгрөгтэй тэнцээд байгаа. Жил жилийн гуравдугаар улиралд буюу яг өдийд гадаад валютын эрэлт олон жилийн дунджаар хамгийн өддөр байдаг бөгөөд сарын сүүлээр мөн валютын эрэлт нэмэгдэх хандлага ажиглагддаг. Түүнчлэн нефтийн болон бусад хэрэглээний бараа импортлогч компаниудын татан авалт эхэлсэнтэй холбоотойгоор гадаад валютын эрэлт нэмэгдсэн нь валютын ханшийн өсөлтийн нэг шалтгаан болоод байна. Гэхдээ эдийн засагт долларын ханш сулрах эерэг хандлага ажиглагдаж байна.

Тодруулбал, ОУВС, Дэлхийн банк, ЖАИКА, Азийн хөгжлийн банк зэрэг 4 донор байгууллагуудаас нийт хоёр тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, тусламжийг Монгол улсад олгох боломжтой талаар мэдэгдээд байгаа юм.

Мөн донор байгууллагуудын хөнгөлөлттэй зээл, тусламж авахгүй тохиолдолд БНХАУ-аас 2 хувиас бага хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай 3.0-4.0 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл авах тухай асуудлыг УИХ-ын дарга БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд яригдсан байна. Дээрх мэдээллүүдээс үзэхэд ойрын хугацаанд Монгол Улсад 2.0-4.0 тэрбум орчим ам.долларын гадаад валютын нийлүүлэлт хийгдэх хүлээлттэй байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж