Аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс манай аймгийн хэмжээнд тог цахилгаангүй хичнээн айл өрх байгааг тодруулж судалгаа гаргах чиглэл өгөгдсөн.
Энэ хүрээнд судалгаа хийж үзэхэд Яргуйт багт тог цахилгаанд холбогдоогүй 20 өрх, Эрдэнэ багт 43, Уртын гол багт 50 орчим айл өрх 200-300 метрийн зайнаас цахилгаанаа татдаг гэсэн байна.
Энэхүү судалгааг үндэслэн ойрын хугацаанд эдгээр айл өрхийг цахилгаантай болгох чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөх гэнэ.
Эх сурвалж: erdenetinfo.mn