Нөөцийн мах худалдаанд гарах уу?

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах худалдаанд гарах уу?

Нөөцийн мах нийтийн хэрэглээ болоод чамгүй хугацааг үджээ. Анх 2008 онд анх нөөцийн махыг гаргаж байсан бөгөөд харин ирэх 2017 оны хаварт зориулж мах нөөцлөх эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс  2017 онд нөөцийн мах зах зээлд гарах уу гэсэн  асуултыг хариуг  Монголын махны холбооны нарийн бичгийн дарга И.Баттогтохоос тодрууллаа.

-Нөөцийн мах бэлтгэх ажлыг анх 2008 оноос  эхлүүлсэн. Эхэн үедээ мах нөөцлах ажлыг Нийслэлийн захирагчийн алба, Монголын махны холбоотой хамтран зохион байгуулж байсан бол 2012 оноос Хөдөө аж ахуйн яам нөөцийн мах бэлтгэдэг болсон. Энэ нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж байсан юм.  Жилд 12 мянган  тонн мах нөөцөлж байсан. Дархан, Эрдэнэтэд тус бүр мянган тонн мах нөөцөлдөг жишиг тогтоод байсан. Харин ирэх 2017 онд нөөцийн мах гарах эсэх нь эргэлзээтэй байгаа. Уг нь мах нөөцлөхөөр бол махны үнэ хямд байгаа намрын улиралд мах бэлтгэх компанийг шалгаруулдаг уламжлалтай. Одоогоор ямар ч бэлтгэл хийгээгүй учир ирэх онд нөөцийн мах бэлтгэхгүй юм болов уу гэсэн таамаг байна.

-Мах бэлтгэсэн компаниуд өмнөх жилүүдийн урамшууллаа авсан уу?

-Аваагүй. 2013-2014 онд нөөцийн мах бэлтгэсэн компаниуд урамшууллаа өнөө хэр аваагүй. Нийтдээ дөрвөн тэрбум орчим төгрөгийг авч чадаагүй хүлээсээр байгаа гэлээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж