Б.Сараагийн 30 жил буюу Пентатоник

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

Б.Сараагийн 30 жил буюу Пентатоник

Байзаарай, “Никитон”-ы Б.Баачка баргийн концертонд залардаггүй, машинаар яривал бараг л “феррари” биш билүү.  Тэгсэн бүр гитарчин Д.Өөжгийгийн зохиосон алдарт “Хайрын бурхан”-ыг хачин жаргалтай дуулж байхыг рекламнаас харсан биз дээ. Аргагүй тэр рок попын хамаг л луухгар эрчүүдтэй хоршиж дуулснаараа манлайлдаг хойно Б.Сараадаа тэд ийм бэлэг барилгүй яах вэ. Бараг л “Б.Сараагийн 30 жил буюу Пентатоник-2” ч гэж энэ тоглолтын нэрлэж болохоор аж. Хамгийн сонирхолтой нь фенүүдийнхээ санал асуулгаар үе үеийн 21 цомгоосоо шилдэг 30 дуугаа сонгосон гэх бөгөөд ийн сонгоход нэлээд хүндрэлтэй байсан нь дамжиггүй. Мэдээж түүнийг урлагийн замд хөтөлж, алдрыг оргилд хүргэсэн “Хөх тэнгэр” хамтлагийнхан нь ч “The Corporate hotel&convention centre”-ийн танхимд цугларах нь ээ. МУГЖ Б.Сарантуяагийн урлагт зүтгэсэн 30 жилийн баярыг хамтдаа тэмдэглэх боломж ердөө 1000-хан хүнд олдох юм билээ. Тэгэхээр яаравчлан 50.000, 70.000, 90.000 төгрөгийн үнэтэй нэвтрэх тасалбараа www.Ticket.mn сайтаас захиалан аваарай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж