Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх” тухай 53 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны “Нийтийн биеийн тамир спортын талаар авах зарим арга хэмжээний” тухай 05 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, төрийн байгууллагууд, Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа цэргийн анги, банк, төмөр замын байгууллагуудын дунд “Аймгийн Засаг даргын нэрэмжит шилжих явах цом”-ын төлөө спортын тэмцээнийг явуулах гэж байна. Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, дардас гэсэн төрлүүдээр явагдана. Гар бөмбөгийн төрөлд байгууллага бүрээс эрэгтэй 8, эмэгтэй 8 хүний бүрэлдэхүүнтэй баг, сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 7, эмэгтэй 7 хүний бүрэлдэхүүнтэй баг, ширээний теннисний төрөлд эрэгтэй эмэгтэй 1, дардасны төрөлд эрэгтэй 2, эмэгтэй 2, шатрын төрөлд эрэгтэй эмэгтэй 1 тамирчин тус тус оролцоно. Тус тэмцээний техникийн зөвлөгөөн 2016 оны 11-р сарын 02-ны өдрийн 15 цагт болж, сугалааг явуулан, тоглолтын оноолтыг гаргана. Тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлгийг 10-р сарын 28-ны дотор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлэх тул баг тамирчид идэвхитэй оролцоно уу. Тэмцээн 11-р сарын 04-ны 12 цагт эхлэнэ. Тэмцээнд оролцох төрийн болон төрийн тусгай албаны байгууллагууд зөвхөн Сүхбаатар суманд ажиллаж байгаа мэргэжилтэн, офицер, ахлагч нараас дээш албан тушаалтнуудыг хамруулан оролцохыг удирдамжид заажээ.
Эх сурвалж: selenge.gov.mn