Гар бөмбөгийн дугуйланд хүүхдээ үнэгүй хамруулаарай

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

Гар бөмбөгийн дугуйланд хүүхдээ үнэгүй хамруулаарай

Онцгой байдлын албаны албан хаагчдын хүүхдүүдийн дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, тэдний чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлж хөдөлгөөний эвсэлтэй болгох, ирээдүйн шилдэг тамирчин бэлтгэх зорилгоор ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир спортын хорооноос “Гар бөмбөгийн” үнэ төлбөргүй дугуйланг хичээллүүлэх гэж байна.

Хичээлийг тус спорт хорооны тамирчин, волейболын спортын мастер, Лигийн Шилдэг тоглогч Э.Батхүү удирдан явуулах юм.

Сургалтад 10-15 насны хүүхдүүд хамрагдах бөгөөд “Аврагч” спортын хорооны зааланд пүрэв  гаригт 09:00-11:00, баасан гаригт 13:30-15:00 цагийн хооронд зохион байгуулах юм байна.

Иймд албан хаагчид Та бүхнийг хүүхдүүдээ гар бөмбөгийн үнэ төлбөргүй дугуйланд идэвхитэй хамруулахыг урьж байна.

Холбогдох хаяг: Facebook хаяг: “Аврагч” Биеийн тамир спортын хороо

Утас:99031587, 99103836

Эх сурвалж: ОБЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж