Өнгөрсөн сард танилцуулгаа хийн шинэ бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэд хүргэсэн Apple компани дахиад л шинэ бүтээгдэхүүний танилцуулга хийхээр тов зарлажээ. Тэд энэ долоо хоногийн пүрэв гаригт буюу энэ сарын 27-нд дахин бүтээгдэхүүн танилцуулахаар Hello again гэсэн урилгаа тарааж эхэлсэн юм.
Энэхүү танилцуулгаар Mac төрлийн бүтээгдэхүүний шинэчлэлийг үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Хэрвээ тийм бол 2015 оноос хойш шинэчлэгдээгүй байгаа MacBook Pro зөөврийн компьютерийн шинэ загвар гарч магадгүй аж.
MacBook Pro-гийн ерөнхий загвар 2012 оноос хойш бараг өөрчлөөгүй ба шинэ хувилбар нь гарны товчлууруудын дээр байрлах OLED контрол болон USB-C төрлийн портуудтай байж магадгүй гэнэ.
Т.МӨНХ