Таны хүүхэд ХҮҮХДИЙН МӨНГӨ-ний босгонд багтсан уу?

Хуучирсан мэдээ: 2016.10.17-нд нийтлэгдсэн

Таны хүүхэд ХҮҮХДИЙН МӨНГӨ-ний босгонд багтсан уу?

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд нь бэлнээр олгож байгаа бол үлдсэн 40 хувьд нь 2019 оноос олгохоор УИХ-аас шийдвэрлэсэн. Энэ оны зургадугаар сараас хойш бүх хүүхдүүдэд сар тутмын 20 мянган төгрөгийг олгоогүй бөгөөд зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгож эхлээд удаагүй байна.

Гэсэн хэдий ч хүүхдийн мөнгө авах эрхтэй 660 мянган хүүхдийн тоонд орсон эсэхээ мэдэхгүй эцэг эхчүүд цөөнгүй банйа. Тэдэнд зориулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас  онлайнаар шалгах боломжийг олгож байгаа  юм байна.

Та дараах линкээр орон хүүхдийнхээ регистерийн дугаарыг оруулснаар сар бүр бэлнээр авах эсвэл 2019 оноос авах эсэхийг мэдэж болох нь.

ХҮҮХДИЙН МӨНГӨ АВАХ БОЛОМЖТОЙ ЭСЭХИЙГ ШАЛГАХ ХОЛБООС


Эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байгаа энэ үед хүүхдийн мөнгийг амжиргааны түвшнээс хамааруулан хоёр хувааж олгохоор болсон бөгөөд хэрвээ танай гэр бүл өрхийн мэдээллийн нэгдсэн санд байгаа амжиргааны түвшний 502.567 босго онооноос доогуур багтаж байгаа бол хүүхдийн мөнгийг хуучин жишгээр бэлнээр авах юм. Харин 502.568 ба түүнээс дээш оноотой  бол 2019 оноос хүүхдийн мөнгийг нөхөн  олгоно.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж