Иракийн хоёр дахь том хот Мосулыг террористуудаас чөлөөлөх байлдааны ажиллагаа эхэлж, их буу, нисэх хүчин Исламын дайчдын байрлалд цохилт өгч эхэлжээ.
АНУ-ын толгойлсон террорын эсрэг эвсэл Иракийн Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг ням гаригт эхлүүлсэн тухай DHA агентлаг дамжуулав.
Хэвлэл, мэдээлийнхний мэдээлснээр, Америкийн их буучид хот дахь дайчдын байрлалыг буудаж, агаараас эвслийн нисэх хүчин исламын дайчдыг бөмбөгдөж байна. Уг ажиллагаанд шиитийн болон курдын сайн дурын журамт цэргийнхэн оролцоогүй байгаа гэнэ. Тэднийг салгаж, хотын гаднах хамгаалалтыг хариуцуулжээ.
Иракийн хоёр дахь том хотыг Исламын улс бүлгийнхэн 2014 онд бараг тулаангүйгээр эзэлсэн юм. Засгийн газрын цэрэг тухайн үед бараг зугтаж одсон гэдэг. Террористууд Мосулыг Ирак дахь өөрийн нийслэл гэж гэдэг. Хотыг тэднээс чөлөөлөх тулаан оны сүүлч хүртэл үргэлжлэх магадлалтай.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР